Маршрутын бус замаар ирсэн иргэдийг буцаасан байна

2021 оны 01 сарын 06

Өмнөговь аймаг руу маршрутын бус замаар зорчин ирж байгаа иргэдийг буцаасан байна.

Энэ сарын 5-ны 20:00 цагийн байдлаар Цогт-Овоо сумын постод маршрутын бус замаар ирсэн 10 гаруй тээврийн хэрэгслийг зорчигчдын хамт буцаажээ. Эдгээр автомашинууд Улаанбаатар хот, Төв аймаг, Дундговь аймгийн постоор дайраагүй ирсэн бөгөөд бүгд Цагаан хад орохоор явж байсан байна.

"Ковид-19" халдварын эрсдэл нэмэгдэж байгаа тул “Ногоон бүс”-д зорчин ирж байгаа хөдөлгөөний хяналтыг чангатгах, хаах хүртэл арга хэмжээ авах талаар хэлэлцэж байгаа гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Хяналтын постоор ороогүй ирсэн эдгээр автомашиныг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Цогт-Овоо сумаас Дундговь аймгийн Хулд сум хүртэл хүргэж өгчээ.

Аймгийн Онцгой комиссын энэ сарын 5-ны 22 цагт мэдээлснээр "Улаанбаатар хот хүртэлх автозам дагуух цаг агаарын байдлаас шалтгаалан УОК-оос өгсөн үүргийн дагуу маршрутын бус замаар ирсэн автомашинуудыг түр хугацаанд Цогт-Овоод байрлуулж байна. Зорчигч дунд PCR шинжилгээ өгсөн бага насны хүүхэдтэй эмэгтэй явсныг орон нутаг руу нэвтрүүллээ" гэсэн юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: