Дулааны станц барих санамж бичиг байгууллаа

2020 оны 05 сарын 26

Image may contain: 4 people, people standing and suit

 

Даланзадгад хотноо 63 мвт хүчин чадал бүхий дулааны станц барих санамж бичиг байгууллаа. 

2017 онд Өмнөговь аймаг, Энержи ресурс ХХК хоорондын хамтран ажиллах гэрээг байгуулсан. Даланзадгад хотын утааны асуудлыг бууруулах, хэрэглэгчдийг найдвартай дулаанаар хангах, хэрэглээний халуун устай болгох зорилгоор 63 МВт буюу одоогийн дулааны станцаас гурав дахин өндөр хүчин чадалтай Дулааны станц барих төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Бүтээн байгуулалтын ажил 24 сар буюу 2 жилийн хугацаанд хийгдэнэ.
21 МВт/ц-ийн хүчин чадалтай гурван ширхэг зуух байх ба нэг зуух бэлтгэл бэлэн байдалд байна.

Төр, хувийн хэвшлийн хамтарсан томоохон бүтээн байгуулалт нь Өмнөговь аймаг, Даланзадгад хотын оршин суугчдын 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөнд туссан өсөн нэмэгдэх дулаан эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах боломжтой болох юм.

 

Image may contain: outdoor

Image may contain: 12 people, people standing, suit and indoor

Image may contain: outdoor

Image may contain: 1 person, screen

Image may contain: 4 people, people sitting

Image may contain: 6 people, people sitting, table and indoor

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: