Шаардлага хангасан 70 тээврийн хэрэгсэл хилээр нэвтрэхэд бэлэн болжээ

2020 оны 03 сарын 23

 

 

Гашуун сухайт боомтын нүүрс тээврийн ажил эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Энх-Амгалан, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан зэрэг холбогдох албаас бүрдсэн ажлын хэсэг яг одоо Гашуун сухайт боомт дээр ажиллаж байна. /2020.03.23/

Тус боомтоор гарахад нэн тэргүүнд шаардлагатай буюу ариутгал, халдваргүйтгэл, ажиллах хүчний хамгаалах хэрэгсэл хангасан байх шаардлагыг нүүрс тээвэрлэгч компаниудад тавьж байгаа юм.

Яг одоогийн байдлаар 17 аж ахуйн нэгжийн 166 автомашин тээвэр хийхээр хүсэлт гаргасан ч шаардлага хангасан гурван аж ахуйн нэгжийн 70 автомашин хилээр нэвтрэхэд бэлэн байгаа талаар холбогдох албаныхан танилцууллаа. Өнөөдөр өглөө 09:00 цагаас хойш 13:00 цагийн хооронд 10 автомашин БНХАУ-ын хилээр нэвтэрчээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: