0-5 насны хүүхэд ханиад хүрэх нь элбэг байна

2020 оны 01 сарын 07

Томуу томуу төст өвчин аймгийн хэмжээнд ихсэж 20 хувьд хүрээд байна. Тухай бүр яаралтай арга хэмжээг авч хэрэгжүүлсэнч өвчлөлийн тархалт буурахгүй байгаа юм.

Аймгийн онцгой комиссийн гишүүд Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Өрхийн эмнэлгээр явж газар дээр нь ажиллаж байна. 14 цагт хуралдаж хүүхдийн амралт сунгах, томуу томуу төст өвчнийг бууруулахад ямар арга хэмжээг авах талаар хуралдана.

0-5 насны хүүхэд ханиад хүрэх нь элбэг байгаа бөгөөд өндөр халуурах хүүхдэд ямар нэг зовиур шинж тэмдэг илэрвэл эцэг эхчүүд харъяа өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: