СУРАГЧДЫН АМРАЛТЫГ 7 ХОНОГООР СУНГАВ

2020 оны 01 сарын 07

Аймгийн хэмжээнд амбулаторын үзлэгт томуугийн эзлэх хувь 20 хүрээд байна. Комиссын гишүүд эмнэлэг, өрхийн эмнэлгээр явж бодит байдалтай танилцан сургууль, цэцэрлэг, олон нийтийг хамарсан арга хэмжээг 1 дүгээр сарын 20 хүртэл зохион байгуулахгүй байх шийдвэр гаргалаа.

Албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийг амны хаалт зүүх, гараа угааж ариутгах, бага насны хүүхэд, жирэмсэн эх, ахмад настанд анхаарлаа хандуулах хараа хяналтаа сайжруулах, томуугийн шинж тэмдэг илэрвэл эмчид хандахыг онцгой анхааруулав.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: