ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ТООЛЛОГО ЭНЭ САРЫН 9-НӨӨС ЭХЭЛНЭ

2020 оны 01 сарын 07

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг зохион байгууах түр товчоо хуралдаж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. Тус тооллого нь аймгийн хэмжээнд 1 дүгээр сарын 9-15 өдрүүдэд сумдад зэрэг явагдаж дуусах бөгөөд сумдын хүн амын тооноос хамаарч 6-10 тоологч ажиллах юм. Тоологч нь түүврийн аргаар, сонгогдсон айл өрхөөр явж тооллого хийнэ. Иймд иргэн, айл өрхүүд тоологчийн үнэмлэхтэй тоологчид хүн ам, орон сууцны мэдээллээ үнэн зөв өгч хамтарч ажиллахыг түр товчооноос анхаарууллаа. Мөн түр товчооны гишүүд таван ажлын хэсэгт хуваагдаж сумдад хяналтын тооллогоор ажиллана.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: