"Тавантолгой" ХК ажилчдынхаа цалинг 30%-иар нэмлээ

2019 оны 12 сарын 18

"Тавантолгой" ХК-ийн 12-р сарын 07-ны ѳдрийн ТУЗ-ийн хурлын шийдвэрээр нийт ажилчдынхаа цалинг 30%-аар нэмэх шийдвэрийг гаргажээ. "Тавантолгой" ХК 53 жилийн түүхтэй ууган уурхайн ажил амжилтыг бүтээлцэн буй үе үеийн уурхайчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр олон ажлууд хийж ирсэн билээ. "Тавантолгой" ХК нь ажилчдынхаа цалинг 2014 онд 10%, 2016 онд 20%, 2018 онд 25%, 2019 онд 30%- аар тус тус нэмсэн байна. 2020 оны босгон дээр сайхан мэдээ сонссон ажилчид, уурхайчид, удирдлагууд "Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүддээ баярлалаа" арга хэмжээг зохион байгууллаа.

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: