“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” хэлэлцүүлэг Даланзадгад хотод болж байна

2019 оны 10 сарын 25

Улс орон даяар өрнөх “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр /2019.10.25/ Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болж байна.

21 аймгаар өртөөлөх энэхүү хэлэлцүүлгийг хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр ажилладаг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран зохион байгуулж байгаа юм.

“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийн үеэр "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр “Байгаль эх-хариуцлагатай уул уурхай үндэсний хэлэлцүүлэг зургаан аймаг, Өмнөговь аймгийн 15 суманд хүрлээ. Харин өнөөдөр Өмнөговь аймгийн нэгдсэн хэлэлцүүлгийг Даланзадгад хотноо хийж байна. Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж байсан “Сауд Гоби Коал Транс” компанийн үйл ажиллагааг зогсоож, лицензийг цуцалсан ялалтад Өмнөговийн иргэд нийтээрээ хүрч чадсан. Энэ компани 31 төрлийн хууль зөрчин ажиллаж байсан тул нутгийн иргэд, орон нутгийн удирдлагууд, сэтгүүлчдийн хамтын хүчин чармайлтаар нутаг орноо хамгаалах үйл ажиллагаа ялалт авчирсан. Энэ л үйл ажиллагаанаас үндэсний хэлэлцүүлэг эхэлсэн. Монгол Улсад уул уурхай хариуцлагатай байх жишиг тэмцэл байсан. Энэ л жишиг тэмцлийн үргэлжлэл нь өнөөдрийн хэлэлцүүлэг юм шүү” хэмээн мэдээлэл өглөө.

Хэлэлцүүлгийг "ТВ8" телевиз болон zindaa.mn сайт сошиал сүлжээгээр олон нийтэд шууд дамжуулан хүргэнэ.

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: