ХӨДӨЛГӨӨНТ БАГ ХҮРМЭН СУМЫН ХҮРМЭН БАГИЙН ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЭВ

2019 оны 10 сарын 25

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан, цасан бударсан өдрөөр Хүрмэн багийн иргэддээ төрийн үйлчилгээг шуурхай хүргэх хөдөлгөөнт баг ажиллаа.
Тус баг нь сумын төвдөө байрлах бөгөөд эрүүл мэнд, боловсрол, төр захиргааны байгууллагуудын төлөөлөл, малчид, иргэд оролцлоо.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт сургуулийн камержуулалт, багш хөгжлийн төвтэй болгох, цэцэрлэгийн анги танхимын тохижилт, дрож дэвсгэр шинэчлэх, сумын хог ачилтын менежментийг сайжруулахад хэрэгцээт техник тоног төхөөрөмжөөр хангах, Хүрмэн сумаас- Даланзадгад хүртэлх замын асуудлыг сайжруулах зэрэг санал санаачилгыг уламжиллаа.
Мөн хоёр сум хоорондын хилийн маргаантай асуудал, өвөлжөө бууцны маргааныг хэрхэн шийдвэрлэх, төрийн албаны боловсон хүчний асуудлыг шийдвэрлэхэд аймаг орон нутгаас дэмжиж ажиллах зэрэг асуудлуудыг хэлж, шийдвэрлэж өгөхийг аймгийн удирдлагаас хүссэн юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: