Т.Борын нэрэмжит ЕБС-ийн Түүхт 90 жилийн ойг тэмдэглэжээ.

2019 оны 08 сарын 20

Монгол улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд томоохон байр суурь эзэлдэг, улс, орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн түүчээ болж буй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын маань Ууган сургууль Т.Борын нэрэмжит ЕБС-ийн Түүхт 90 жилийн ойн арга хэмжээ энэ өдрүүдэд өргөн дэлгэр сайхан болж байна.
Уул уурхайн салбарын анхдагч “Тавантолгой” ХК-ийн хамт олны зүгээс ойн арга хэмжээнд зориулж 10,000,000 ₮-ийн хандив өгсөн бөгөөд ойг угтаж сургуулийн хашаанд 900 ширхэг мод суулгацыг тарьж, иж бүрэн усалгааны системийн хамт суурилуулж, хүлээлгэн өгч БАТЛАМЖ-ийг хадгалуулсан байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: