ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ГАГНУУР АНГИЙН ОЮУТНУУД ОЛОН УЛСЫН СЕРТИФИКАТТАЙ ТӨГСӨВ

2019 оны 08 сарын 06

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Оюутолгой компани хоорондын хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн иргэдийг ажил мэргэжилтэй болгох улмаар ажлын байранд зуучлах САНАМЖ БИЧИГ байгуулсан. Санамж бичгийн хүрээнд Оюутолгой компаний сургалтын хэлтэс, Сүбэдэй Майнинг Сервис ХХК, Өмнөговь аймгийн Политехник коллеж хамтран гагнуурын мэргэжил олгох 1 жилийн сургалтыг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж нийт 34 оюутныг гагнуурын олон улсын стандарт бүхий мэдлэг ур чадварт сургаж төгсгөв. Тэд аргон гагнуур, хагас автомат гагнуур, гар нуман гагнуур төрлөөр мэргэжлийн ур чадвар эзэмшсэн байна.

Гагнуурын мэргэжил олгох сургалт нь үнэ төлбөргүй ба суралцах хугацаандаа сар бүр 100,000 төгрөгийн стипент авна. Төгсөгчдийн 70, 80 хувь нь Оюутолгой болон бусад компанид үндсэн ажилчнаар ордог байна.

Дашрамд дуулгахад 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс Өмнөговь аймгийн Политехник коллеж нь гагнуур ангийн 3 дахь удаагийн элсэгчдээ бүртгэж авна. Уг мэргэжлээр суралцах хүсэл эрмэлзэлтэй, цаашид эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах сонирхолтой залуусаа урьж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: