Манлай сумын цэцэрлэгийн өргөтгөлийн барилгад шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нийлүүлэх

2019 оны 08 сарын 06

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                                                                           Огноо :2019 оны 08 сарын 05

Тендер шалгаруулалтын нэр: Манлай сумын цэцэрлэгийн өргөтгөлийн барилгад шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: /ГОХДС201901/

 

Тендерт  оролцохыг  хүсвэл  тендерт  оролцогч  нь  тендерийн  баримт  бичгийг ирүүлэхээс өмнө эргэж  төлөгдөхгүй  нөхцөлтэйгээр  [50  000]  төгрөгийг  Өмнөговь аймгийн Хөгжил, хөрөнгө оруулалтын газрын ХААН банк дахь 5585642683 тоот дансанд  төлсөн  байна.  Тендер  нь  түүнийг  нээсэн  өдрөөс  эхлэн  30  хоногийн  дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Ижил төстэй ажлын гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилээр

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жилээр, 2017, 2018 он аудитаар баталгаажсан байх

Борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

Тендерийн хамт  3 000 000 (Гурван сая)  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг [ 2019 оны 09-р сарын 05-ны 15 цаг 00 ]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09 сарын 05-ны өдрийн 16 цаг 00 минут -т нээнэ.

 

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Өмнөговь аймаг Нутгийн удирдлагын ордон 2 давхар 225 тоот

Нийгмийн бодлогын хэлтэс

Харилцах утас-70532497

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: