ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Хуулиа өөрчилж байж тулгамдсан олон асуудлаа шийднэ

2019 оны 07 сарын 30

“Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлгийн анхан шатны хэлэлцүүлэг өнөөдөр /2019.07.29/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод болж байна.  Яг одоо хүрэлцэн ирсэн нутгийн иргэдэд хандаж тус аймгаас парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд үг хэлж, байр сууриа илэрхийлж байна. 

Тэрбээр "Говь нутагтаа тулгамдаж байгаа асуудлыг олуулаа цуглан хэлэлцэж байгаа нь сайшаалтай. Би УИХ-ын гишүүнийхээ хувьд өнгөрсөн онд тодорхой чиглэл гаргаж ажиллалаа. Уул уурхайг хариуцлагатай болгох чиглэлд холбогдох хуулийн байгууллагатай хамтарч ажиллалаа. Уул уурхайн аж ахуйн нэгжүүд хуулийн хүрээнд ажиллаж байгаа эсэхээр тодорхой хүрээнд ажиллаж үзсэн. Өнөөдөр аж ахуйн нэгж болон иргэдийн хооронд асуудал их байна. Усны хомсдол, хөрсний тоосжилт, хууль бус уул уурхайн үйл ажиллагаа хэрээс хэтэрчихсэн байна. Энд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл их байна. Энэ хууль бус үйлдлийг хэн хийдэг вэ гэвэл төрийн өндөр албан тушаалтнууд л хийдэг. Тиймээс эдгээр асуудлыг хүрээнд ажиллах нь зөв гэж хувьдаа харж байгаа юм. Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд хамгийн эхэнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах юм. Дараа нь Усны тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай. Ингэж байж иргэд болон аж ахуйн нэгж хоорондын үүсээд байгаа маргаантай асуудалд цэг тавина. Нөгөө талдаа усны хомсдол, бэлчээрийн хомсдол, тоосжилт зэрэг олон асуудлаа шийднэ. Энэ хүрээнд гишүүнийхээ хувьд ажиллаж байна гэж ойлгож болно" хэмээн онцоллоо

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: