Тавантолгой-Гашуунсухайтын 250 км авто замыг концессоор барина

2019 оны 07 сарын 18

Ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа байгаль орчны асуудлаа өндөр түвшинд авч үзэх шаардлагатай. Түүнчлэн түүхий эд зөөх дэд бүтцийг шийдвэрлэх нь чухал.

Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгч буй мэдээллээр уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих, байгаль орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд дараах автозамын төслүүдийг ажил хэрэг болгоно гэж мэдээллээ.

Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км авто зам, Тавантолгой-Цагаандэл-Уул хилийн боомт чиглэлийн 270 км авто зам, Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км, Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн 435 км тусгай зориулалтын авто замын төслүүдийг концессоор барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар эрх бүхий этгээдтэй гэрээний хэлэлцээр хийж байгаа аж.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: