УИХ-ын гишүүн Л.Энхболд Баян-Овоо суманд ажиллаа

2019 оны 07 сарын 02

2019 оны 06 сарын 30-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Энхболд, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтулга болон холбогдох мэргэжилтнүүд иргэдээс ирүүлсэн санал гомдлын дагуу Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "ДИ БИ ЭС ТИ Майнинг" групп, нүүрс угаах үйлдвэр барьж буй "Оюут Болор Эрдэнэс" компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцахад дээрх 2 компани ямар нэгэн үзүүлэх бичиг баримтгүй байсан тул 2019.07.03-ны дотор холбогдох бичиг баримтуудыг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шалгуулахыг үүрэгдэхийн зэрэгцээ үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхаарууллаа.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: