Тавантолгойгоос нүүрс тээвэрлэж явсан автомашин осолджээ

2019 оны 06 сарын 10

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн ордоос Гашуунсухайтын боомт чиглэлд нүүрс тээвэрлэж явсан том оврын ачааны автомашин өнөөдөр /2019.06.07/ осолджээ. Нүүрс тээврийн автомашин осолдсоноос тээврийн хэрэгсэл шатжээ. Азаар хүний амь эрсдээгүй байна.

Энэ талаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагдаагийн хэлтэсээс тодруулахад “Нүүрс тээвэрлэж явсан автомашин шатсан дуудлага өнөөдөр ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагч нар очиж, ослын шалтгааныг тодруулахаар тухайн газарт ажиллаж байна” гэлээ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: