Рио Тинто компанийн хувьцааны зэрэглэлийг Barclays, JP Morgan буурууллаа

2019 оны 06 сарын 10

Санхүүгийн зах зээлийн нэр нөлөө бүхий Barclays, JP Morgan уул уурхайн салбарын хамгийнтом компани гэгдэх Рио Тинто компанийн хувьцааны зэрэглэлийг “хамгийн бага” ангилалд оруулж бууруулжээ. Хөрөнгийн зах зээлийн гурван үнэлгээнээс Рио Тинто компанийн багтсан ангилал нь хамгийн доод зэрэглэл юм. Хэрэв “хамгийн бага” зэрэглэлд багтвал хөрөнгө оруулагчдад хувь эзэмшлээ бууруулах эсвэл зарах зөвлөмжийг шинжээчид зөвлөдөг ажээ.

Сүүлийн үед хөрөнгө оруулагчдын дунд таагүй нөхцөл байдал үүссэн, хөрөнгө оруулсан хэд, хэдэн төсөл нь маргаантай, Нью-Йоркийн шүүхээр Мозамбикийн асуудлаас болж орсон зэрэг шалтгаанаар дээрх хоёр байгууллага хувьцааны зэрэглэлийг бууруулсан гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн хугацаанд Barclays банкны шинжээчид Рио Тинто компанийн зэрэглэлийг гурван удаа дунд шатанд, хоёр удаа дээд шатанд оруулж үнэлж байжээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: