“Оюу Толгой”-д есөн компани 26 тэрбумын нийлүүлэлт хийнэ

2019 оны 05 сарын 27

"Өмнөговьд үйлдвэрлэе" жижиг дунд бизнес эрхлэгчдийн экспо Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо боллоо. Орон нутгийн бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, “Оюу Толгой” компани хоорондын хамтарсан ханган нийлүүлэлтийн ажлын хэсгийг байгуулсан.

Тус ажлын хэсэг орон нутгийн үйлдвэрлэгчдийн уул уурхайд ханган нийлүүлэлт хийх ажлыг онцгой дэмжин ажиллаж байгаа бөгөөд "Өмнөговьд үйлдвэрлэе" экспогийн үеэр “Оюу Толгой” ХХК нь нэр бүхий есөн компаниас нийт 26 тэрбум төгрөгийн ханган нийлүүлэлт авахаар гэрээг байгууллаа. Тодруулбал Цасода пластик ХХК, Баян-Уул ХХК, Ханбогд Минерал байг ХХК, Их шанхын дугант ХХК, Хан бүрэн трэйд ХХК, Уужим-Од ХХК, Ханбогд индастри ХХК, Хангүрд ХХК, Ханбогд хөгжил ХХК-тай ханган нийлүүлэлт хийж хамтран ажиллахаар боллоо.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: