Зарим байгууллагын удирдлагуудыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болов

2019 оны 05 сарын 23

Өмнөговь аймгийн төсвийн удирдах ажилтны зөвлөгөөн Даланзадгад суманд болж байна.

Энэүү зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга Н.Наранбаатар төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах, хууль дүрмийн дагуу захиран зарцуулахыг анхааруулж зарим хариуцлага алдсан төсвийн удирдах ажилтнуудад хариуцлага тооцохоо илэрхийллээ. 

Аудитын дүгнэлтээр хязгаарлалттай санал дүгнэлт авсан дараах байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцож албан тушаал бууруулахаар болов. Үүнд Гурвантэс сумын ЗДТГ, Номгон сумын ЗДТГ, Номгон сумын ЕБС, Сэврэй сумын ЗДТГ, Сэврэй сумын ЕБС, Цогт-Овоо сумын ЭМТ, Өмнөговь аймаг дахь Радио телевизийн станц, Даланзадгад сумын Нэгдүгээр цэцэрлэг, Даланзадгад сумын Захирагчийн ажлын алба, Даланзадгад сумын Буянт хотхон ОНӨААТҮГ, Цогтцэций сумын "Алиман тойром" ОНӨААТҮГ, Баян-Овоо сумын "Долоо шар заг ОНӨААТҮГ зэрэг 10 гаруй байгууллага оржээ. 

Түүнчлэн аудитаар сөрөг санал дүгнэлт авсан дараах байгууллагын удирдлагуудыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болов. Үүнд Даланзадгад сумын 8, 23, 24 дүгээр цэцэрлэг, Гурвантэс сумын Эрүүл мэндийн төв, Хүрмэн сумын Жанжинговь ОНӨААТҮГ зэрэг 6 байгууллага багтжээ. 

Цаашид төсөв захирагч, төсөвт байгууллагын дарга, эрхлэгч, нягтлан бодогч, сумдын санхүү албаны дарга нарыг санхүүгийн үйл ажиллагаандаа Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан заавар, журам, тушаал, шийдвэрийг даган мөрдөж ажиллахыг онцгой анхаарууллаа.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: