“Тусгаар тогтнол түүхэн уламжлал, хөгжил дэвшил" аяныг өрнүүлж байна

2019 оны 05 сарын 23

Өмнөговь аймгийн төв Даланзадгадад Халх голын түүхт ялалтын 80 жилийн ойд зориулан “Тусгаар тогтнол түүхэн уламжлал, хөгжил дэвшил" аяныг өрнүүлж байна. 

Энэхүү бүтээлч аянд тус сумын долдугаар багийн Засаг дарга П.Дөлгөөний санаачилснаар ахмад дайчид мод тарьсан байна. Хилийн цэргийн 0131-р ангиас тэтгэвэрт гарсан ахмадуудтай хамтран тус ангийн амралт сувиллын газар байрлах Битүүгийн аманд гурван төрлийн 200 гаруй мод суулгаж хашаажуулжээ. 

 

Мөн ахмад дайчдын гавьяа зүтгэлийг алдаршуулах, хойч үеийнхэнд эх оронч үзэл сэтгэлгээг төлөвшүүлэх, зорилгоор залуучуудын дунд скат буудлагын тэмцээнийг зохион байгуулсан байна. Энэхүү аяны хүрээнд байгууллага, багуудад аяны туг, дэвтрийг аялуулж байгаа юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: