АДУУНЫ ӨЛӨН ГЭДЭС ЗЭРГИЙГ НҮҮРСЭНД НУУЖ ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ

2019 оны 05 сарын 14

Тавдугаар сарын 4-ний өдөр Гашуунсухайт дахь боомтоор Монгол Улсын иргэн Э овогтой Н “Тэнгри транс” ХХК-ны 8294 ӨМА улсын дугаартай норд бенз маркын авто машиныг жолоодон улсын хил нэвтрэх гэж завджээ.

Шалгалтаар чиргүүлтэй нүүрсний дунд долоон шуудай 125 кг чихэр өвс, 20 боодол 570 кг адууны хагас боловсруулсан өлөн гэдэс нуусныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Энэ хэргийг харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэж Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: