Малчид, тариаланчид туршлага судлахаар Япон Улсыг зорьлоо

2019 оны 05 сарын 13

Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Зөгийн үүр" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөр нь салбартаа амжилттай ажиллаж байгаа төрийн алба хаагч, иргэдийн төлөөллийг гадаадын аль нэг оронд туршлага судлуулж эргээд орон нутагт нь ажиллуулдаг зарчимтай. Энэ хөтөлбөрийн хүрээнд 15 сумын шилдэг малчид, 2018 оны аварга газар тариалан эрхлэгчид эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр туршлага судлахаар Япон улсыг зорьлоо.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: