Алдарт Ноён Сэврэй хийцийн мөнгөн эдлэл

2019 оны 04 сарын 18

Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэгд алдарт Ноён Сэврэй хийцийн мөнгөн эдлэл ордог байна. Энэхүү халхад алдартай хийц нь өнө эртнээс өнөөг хүртэл үе дамжин уламжлан хадгалж ирсэн соёлын биет бус өв юм. 

Ноён Сэврэйн хийцийн зохиогчийн эрхийг Сономшааравын Эрдэнээ авсан байдаг байна. Монгол Улсын хэмжээнд Дарьганга, Ноён Сэврэйн хийц гэсэн хоёр төрлийн мөнгөн аяга байдаг. Үүнээс Ноён Сэврэйн хийцийн ялгаа нь мөнгөн аягыг утас сувимлын аргаар хийдэг байна. Гол онцлог нь зузаан орц арвинтай, эдэлгээ удаантай, уламжлалт гар аргаар хийснээрээ улсад алдартай ажээ. Уг хийцийн их гарын аяганд 32-35 лан, дунд гарын аяганд 17-20 лан, жижиг аяганд 8-10 лан мөнгө ордог байна.

1938 онд гарсан судалгаагаар Пагамын Мөнх, Чулууны Балжир, Чулууны Ёндон, Долгорын Данзан, Магсарын Гончиг, Моломын Бадарч нарыг уран дархан хүмүүс дээрх мөнгөн эдлэлийн хийцийг хийх арга барилгыг хадгалж байгаагаар бүртгэжээ. Харин одоогоор Нүдэн хэмээх Рэнцэн, Мядагийн Данзан, Навааны Чимиддорж, Сономшааравын Сугир, Сономшаравын Эрдэнээ, Адьяагийн Цоож нар Ноён Сэврэй хийцийн мөнгөн урлалын сайн дархчууд аж. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: