Гурвантэс суманд "Хөх савгүй сум аян" үргэлжилж байна.

2019 оны 04 сарын 11

Гурвантэс суманд "Хөх савгүй сум аян" үргэлжилж байна. Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолын хавсралт "Сав баглаа боодол" үндэсний хөтөлбөр, "Хүнсний аюулгүй сав" аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд "Хөх савгүй сум" сарын аяныг 4-р сарын 1-нээс 5-р сарын 1-ний хооронд зохион байгуулж байна. Уг аяны хүрээнд олон улсын тэмдэг тэмдэглэгээ бүхий стандартад нийцсэн, мэргэжлийн хяналтын дүгнэлт бичигтэй дотоодын үйлдвэрийн хүнсний шингэн зүйл зөөвөрлөх хадгалах зориулалт бүхий савыг сумын зорилтод бүлгийн 44 өрхөд гардууллаа.

"Хөдөө аж ахуйн үйлдвэржилтийн жил"-ийн хүрээнд сумын Хөдөө аж ахуйн тасаг, "Өсөх зоос" ХХ компани хамтран дээрх 44 өрхөд 20 л багтаамжтай 1ш, 65л багтаамжтай 1ш савыг тус тус үнэгүй олголоо.

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: