Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ

2019 оны 04 сарын 09

Өмнөговь аймагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2019 онд үндэсний зургаа, орон нутгийн гурван төсөл хэрэгжинэ.

Эдгээр төсөл хөтөлбөрийн талаар иргэдэд мэдээлэл өгөх уулзалт, өдөрлөгийг өнгөрөгч баасан гарагт /2019.04.05/ аймгийн Хөгжимт жүжгийн театрт хийжээ. Аймгийн Засаг даргын “Бид хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос “Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Өнөөдрийг хүртэл 196 иргэн хамрагдаж, 1.5 сая хүртэл төгрөгийн эргэн төлөлтгүй санхүүжилт авч өрхийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлжээ. 2019 онд уг төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд өрхийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломжийг иргэн бүрт адил тэгш олгож байгаа аж. Иргэдийн хөдөлмөр эрхлэлт ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр, ажлын байрны өдөрлөг арга хэмжээг тогтмол хийснээр 2016-2018 онд 2861 иргэнийг байнгын ажлын байраар, 1358 иргэнийг түр ажлын байраар хангаж 2494 иргэнийг ажил зуучлалд хамруулаад байна. Дээрх ажлуудын үр дүнд Өмнөговь аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 7.3 хувьд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 9.1 пунктээр буурсан үзүүлэлттэй байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: