БЭЛГЭДЛИЙН УЧИР

2019 оны 03 сарын 12

БЭЛГЭДЛИЙН ОРОЙ: Зэс, алт, нүүрс

Монгол улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлогч газрын баялаг, эрдэс баялгаараа дэлхийд гайхагдаж байгаа говь нутгийг - зэс, алт, нүүрсний өнгөөр хүслийг хангагч чандмань эрдэнээр дүрслэнэ.

ТҮМЭН НАСАН ХЭЭ: Алтан шаргал өнгө

Өмнөговь аймгийг ашид мөнх өсөн дэвжихийн бэлгэдэл төгсгөлгүй үргэлжлэх түмэн насан хээгээр хүрээлсэн. Түмэн насан хээний алтан шаргал өнгө нь говь нутаг гэсэн санааг илэрхийлнэ.

ХӨХ ЦЭНХЭР ӨНГӨ:

Мөнх тэнгэрийн хүчин дор эх дэлхийгээ шүтэн, эв эеээ нэгтгэн амьдрахыг бэлэгдэнэ.

ГУРВАН САЙХАН УУЛ: Цагаан цэнхэр өнгө

Мөнх тэнгэрийг бэлгэдэн дугуй хөх дэвсгэр дээр Өмнөговь аймгийн бахархал “Гурван сайхан уул”- ын сүрлэг оргилуудыг бүтээнэ.

ЭЛСЭН МАНХАН, ТЭМЭЭ : Элсэн, шаргал өнгө

Өмнөговь аймгийн байгаль, цаг уур ан амьтны онцлог өвөрмөц тогтоц-суурьшил говьчуудын түүх соёл, ёс заншил амьдралын хэвшлийг энгийнээр тусгаж, дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээний өлгий нутаг, тус аймаг нь Монгол улсдаа тэмээгээрээ тэргүүлдэг, тэмээний аж ахуй эрчимтэй хөгжсөн зэрэг ойлголтуудыг тусган дүрслэнэ.

ӨМНӨГОВЬ АЙМАГ: Хөх, Цагаан өнгө

Говийн уужуу тайван сэтгэлтэй, хөдөлмөрч ард түмнийг илэрхийлж, эдийн дээд хөх өнгийн хадган дээр “Өмнөговь” гэсэн нэрийг цагаан өнгөөр хүндэтгэлтэйгээр байрлуулна.

НОГООН ӨНГӨ:

Говийн газрын хөрсөн дээрх байгалийн баялаг, газар тариалан, амьтан ургамлын онцлог болгон бэлгэдэнэ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: