ДОРНЫН ЗУРХАЙ: Амраг лугаа золгох, авшиг авахад сайн

2019 оны 02 сарын 27
ДОРНЫН ЗУРХАЙ: Амраг лугаа золгох, авшиг авахад сайн

Хаврын тэргүүн улаан барс сарын зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

  • Аргын тооллын: 2019.2.27, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 23
  • Наран ургах шингэх: 7.37-18.32
  • Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: