ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САЙН МЭДЭЭ ДУУЛГАЯ.

2019 оны 02 сарын 26
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САЙН МЭДЭЭ ДУУЛГАЯ.

Польшийн ЗГ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд Гал түймэр унтраах бүрэн тоноглогдсон иж бүрэн 12 автомашиныг Монгол улсад нийлүүлнэ. Польш Германы хамтарсан Столярчик компанийн үйлдвэрээр бид зочилж автомашины үйлдвэрлэлийн процесстой танилцаж гэрээг 2 талаас эцэслэн баталгаажууллаа. Явсан нохой яс зууна гэж үг бий. Бидний тавьсан саналын дагуу Орчин үеийн тоноглолоор иж бүрэн тоноглосон гал унтраах машинуудаас ӨМНӨГОВЬ АЙМАГ-т 3-н ширхэг автомашиныг хуваарилахаар ОБЕГ-н удирдлагуудаас шийдвэрлэсэн болно. Зөвхөн нэг машин нь гэхэд иж бүрэн тоноглолтойгоо 1,1 тэрбум орчим төгрөгийн өртөгтэй тул Өмнөговьт аймагт энэ салбарт 3,3 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэж байна. Мөн Польшийн Кильц болон Германы Франкфурт хотод суралцаж буй Монгол оюутнуудтай /Өмнөговь Цогтцэцийгээс 1 оюутан суралцдаг/ уулзаж нөхцөл байдалтай танилцаж, цаашид Өмнөговиос оюутан нэмж сургах боломж нөхцлийг судлаж санал бодлоо солилцлоо. Уг танилцуулга уулзалт хөтөлбөрийг Польш Германы хамтарсан үйлдвэрийн Столярчик компаниас амжилттай зохион байгууллаа.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: