Эрүүл мэндийн салбарын бүх шатлалын байгууллагуудад хамгийн чухал баримталж хэрэгжүүлж байх зүйл нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар юм

2019 оны 02 сарын 21
Эрүүл мэндийн салбарын бүх шатлалын байгууллагуудад хамгийн чухал баримталж хэрэгжүүлж байх зүйл нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар юм

Бүх шатлалын байгууллагуудад хамгийн чухал баримталж хэрэгжүүлж байх зүйл нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар юм.

Хүний нөөцийн хомсдолтой, хөдөлгөөнт хүн ам ихтэй манай аймгийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх асуудлыг хамгийн их анхаарч ажилладаг бөгөөд энэ жил илүү сайжруулж ажиллахаар "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал" сургалтыг зохион байгуулж байна.

Монголын Эрүүл Мэндийн Чанарын Холбооны гишүүн, чанарын сургагч багш М.Оюунчимэгийг зөвлөх багшаар урьж 2019 оны 02 сарын 17-ны өдрөөс 24-ний өдөр хүртэл 5 хоног орон нутагт ажиллуулахаар төлөвлөсөн.

БОЭТ-ийн эмч ажилчид Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумдын эмнэлэг, "Энэрэхүй Ухаан" өрхийн эрүүл мэндийн төвийн чанарын алба, багийн нийт 20 эмч, мэргэжилтэнг хамруулан, онол, практик хосолсон, чанарын алба, багийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, зөвлөмж өгч ажиллаж байна.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: