ХӨДӨӨ АЖ АХУЙ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ЖИЛ-2019

2019 оны 02 сарын 19
ХӨДӨӨ АЖ АХУЙ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ЖИЛ-2019

2019 оныг Өмнөговь аймаг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон онцолж энэ салбарт 8,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөөд байна. Нээлтийн арга хэмжээг 2-р сарын 27, 28, 3-р сарын 01-ний өдрүүдэд аймгийн төв Даланзадгад суманд зохион байгуулах бөгөөд энэ үеэр аймгийн аварга шалгаруулах хурдан тэмээний уралдаан, малчдын зөвлөгөөн, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд малчдын оролцоо бизнес экспог хийнэ. Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жилийн нээлттэй холбоотой бэлтгэл байдал хэрхэн хангагдаж байгаа болон ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх талаар ажлын хэсэг холбогдох газруудыг үзэж танилцлаа.

Малчид иргэд та бүхэн "Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил"-ийн нээлтэд өргөнөөр оролцоно уу.

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: