Хилээр ХАР ТАМХИ хууль бусаар нэвтрүүлсэн этгээдийг саатууллаа

2019 оны 02 сарын 19

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 18-ны өдөр /2019.02.18/ Монгол Улсын хилээр хар тамхи мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан этгээдүүдийг илрүүлэн саатууллаа.

 

Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын харъяа Гашуунсухайт дахь гаалийн газрын ажилтнууд болон тус  боомтын хилийн тагнуулын албаныхан хамтран шалгалт явуулж, Монгол Улсын иргэн “Т” гэгч этгээд биедээ “мөс” нэршилтэй химийн гаралтай мансууруулах бодис нуун хилээр оруулахыг завдсан үйлдлийг таслан зогсоосон байна. Улмаар сэжигтэн этгээдийг цагдан хориод байгаа ба цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: