”Тархи Зүрх” тоглолт тун удахгүй...

2019 оны 02 сарын 18
”Тархи Зүрх” тоглолт тун удахгүй...

Хэн нэгэнтэй ижилсүүлэх аргагүй бусдаас онцгой байна гэдэг яахын аргагүй тухайн хүнд харамгүй заяасан авьяас чадварынх байдаг биз ээ. Маргах эцэсгүй энэ л тодотголын эзэд болсон МУГЖ дуучин С.Батсүх, МУСТА дуучин Т.Дэлгэрмөрөн нар "Тархи Зүрх" хэмээх хамтарсан тоглолтоо үзэгчид та бүхний мэлмий сонорыг мялаахаар зэхээд байгаа аж.  МУГЖ дуучин С.Батсүхийн "Завхан гол", "Орчлонг хайрлаарай" , дуучин Т.Дэлгэрмөрөнгийн "Наян булаг", "Ханийн жаргал" зэрэг дуунууд дуунд дуртай Монгол түмний амандаа чихэр мэт хүлхдэг уран бүтээлүүд юм. Тэгвэл уран бүтээлчид маань тоглолтдоо зориулж хамтран шинэ уран бүтээл туурвиж байгаа бөгөөд тэд тоглолтоо үзүүштэй, сонсууштай мөн сюрприз дүүрэн байна гэдгийг амалж байгаа аж.

            Ухаан байгаад сэтгэл үгүй бол амьдрал төгс болох билүү, Тархи байгаа зүрх үгүй бол төгс мэдрэмж төрөх билүү хэмээх утга бүхий "Тархи Зүрх" тоглолтод МУГЖ ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ,  бяцхан дуучин Б.Бат-Энэрэл  нар уран бүтээлүүдээрээ оролцох юм байна. 

"Тархи Зүрх" уран бүтээлийн хамтарсан тоглолт 3 дугаар сарын 3,4-нд UB паласын концертын их танхимд 19.00 цагт тоглогдох юм байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: