ӨМНӨГОВЬ: Алга болсон эмэгтэйг олжээ

2019 оны 02 сарын 15
ӨМНӨГОВЬ: Алга болсон эмэгтэйг олжээ

Өмнөговь  аймагт сэтгэцийн эмгэгтэй 24 настай эмэгтэй хоёр хоногийн өмнө /2019.02.13/ сураггүй болоод байсан юм. Алга болсон эмэгтэй нь Цогтцэций сумын Өгөөмөр багийн зургадугаар гудамжинд оршин суудаг бөгөөд тухайн өдрийн 22:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болжээ.

Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж, өчигдөр /2019.02.14/ Цогтцэций сумын тавдугаар гудамжнаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: