ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрч хүч нэмэгдэнэ

2019 оны 02 сарын 15
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрч хүч нэмэгдэнэ

Хаврын тэргүүн улаан бар сарын есөн улаан мэнгэтэй, харагчин хонь өдөр

-Аргын тооллын: 2019-02-15, Баасан гараг

-Билгийн тооллын: 10

-Наран ургах шингэх: 07:59-18:13

-Үс засуулбал: Үс засуулбал эрч хүч ихэснэ

-Барилдлага: Үл тохирохын барилдлагатай өдөр

Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), болой. Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.  

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: