ТАВАН ЕС эхэлж, тавьсан будаа хөлдөхөө болилоо

2019 оны 01 сарын 28
ТАВАН ЕС эхэлж, тавьсан будаа хөлдөхөө болилоо

Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн есийн 81 хоногоор тооцдог. Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдөр буюу арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс ес эхэлдэг билээ. 

Ес, ес хоногоор тоолж, 81 хоногийн дараа монголчууд хаврын улирлын эхэн сар гарна гэж үздэг. Тэгвэл өчигдөр /2019.01.27/ таван ес эхэлж, эхний өдөр тохиолоо.

"Таван есөд тавьсан будаа хөлдөхгүй" гэдэг. Энэ үеэс хүйтны эрч суларч, урин цаг наашилна гэсэн үг. Үүнийг ч баталж, өнөөдөр говийн аймгуудын нутгаар нэмэх хэмийн дулаантай байна. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: