ЦАГ АГААР: Цагаан сарын өмнөх өдрүүдийн төлөв

2019 оны 01 сарын 28
ЦАГ АГААР: Цагаан сарын өмнөх өдрүүдийн төлөв

 

Өнөөдөр /2019.01.28/ баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон говь, зүүн аймгуудын зарим газраар цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2019 оны 01 дүгээр сарын 27-ны 20 цагаас 01 дүгээр сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, цас багатай энгэр газраар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндий, Дарьгангын талаар 17-22 градус, бусад нутгаар   14-19 градус, өдөртөө бүх нутгаар 1-6 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун  өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

2019 оны 01 дүгээр сарын 29-нөөс 02 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Нэгдүгээр сарын 29-нд зарим газраар, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 2-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд говь, тал хээрийн нутгаар, 1-нд нутгийн хойд хэсгээр секундэд 16-18 метр, 30-31-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч  чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 31-нд ихэнх нутгаар, 2 дугаар сарын 1-нд нутгийн өмнөд хэсгээр хүйтний эрч суларна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: