АРД ИРГЭДИЙГ МАСКЖУУЛАХ АЯНЫГ ӨРНҮҮЛЖ БАЙНА

2019 оны 01 сарын 25
АРД ИРГЭДИЙГ МАСКЖУУЛАХ АЯНЫГ ӨРНҮҮЛЖ БАЙНА

Өмнөговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын газраас Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж "АРД ИРГЭДИЙГ МАСКЖУУЛАХ" аяныг өрнүүлж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд, эмийн сангууд, Эм ханган нийлүүлэх байгууллагууд, худалдаа үйлчилгээний цэг салбарууд, мах, ногооны зах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ, усан сангууд, банк, хилийн боомтууд зэрэг иргэд олноор үйлчлүүлж буй газруудад өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг, гарын авлага, нэг удаагийн маскыг 500 гаруй иргэд үйлчлүүлэгчдэд тараажээ.

Мөн Томуу томуу төст өвчнөөс сэргийлэх тухай Улсын байцаагчдын зөвлөмжийг үйлдэж 150 байгууллага аж ахуй нэгжүүдэд цахим /И-оффис/ болон албан бичгээр хүргүүлэн хэрэгжилтийн байдалд холбогдох улсын байцаагчид хяналт тавин ажиллаж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: