ХАНБОГДЧУУД ГУРВАН ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯРАА ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

2019 оны 01 сарын 17
ХАНБОГДЧУУД ГУРВАН ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯРАА ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Өмнөговьчууд хоёр бөхт тэмээн сүргээрээ улсдаа тэргүүлсээр байна. 2018 оны жилийн эцэст 152281 тэмээ тоолуулснаас Ханбогд сум хамгийн олон тэмээ буюу 30431 толгой тэмээн сүрэг тоолуулсан. Галбачууд галбын улаан үүлдрийн тэмээгээ гурван түмд хүргэсэн баяраа тэмдэглэж тэмээний уралдаан, цагаан идээний үзэсгэлэн зэргийг хийж байна.

Мөн энэ үеэр хоёр бөхт тэмээн сүргээ өсгөн үржүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан малчид иргэдийг шагнаж өргөмжилсөн юм. МУ-ын ЗГ-ын Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Ханбогд сумын уугуул Т.Бум-Аюуш, Өмнөговь аймгийн ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДГЭЭР Ханбогд сумын уугуул Н.Энхзул, Б.Оюунчимэг аймгийн Засаг даргын "ЖУУХ БИЧИГ"-ээр А.Насантогтох, М.Хоньхүү, Ш.Буянжаргал, С.Олдох нар шагнууллаа.

Ашиг шим өндөр, говь нутгийн чимэг болсон хоёр бөхт тэмээн сүрэг маань түм бумаараа өсөн үржих болтугай.

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: