Төсөвт байгууллагын дарга нарын шуурхай хурал боллоо

2019 оны 01 сарын 14
Төсөвт байгууллагын дарга нарын шуурхай хурал боллоо

Төсөвт байгууллагын дарга нарын шуурхай хурал боллоо. Хурлаар 2019 оныг аймгийн хэмжээнд "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил", "Соёлыг дэмжих жил" болгон зарласантай холбоотой ажлуудыг хэлэлцлээ. Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жилийн нээлт 1 дүгээр сарын 24-26-ны хооронд Даланзадгад хотноо болно. Энэ үеэр тэмээний уралдаан, сүү цагаан идээ гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, малчдын зөвлөгөөн гэх мэт арга хэмжээг зохион байгуулна.

Соёлыг дэмжих жилийн хүрээнд шинэ музей, 850 хүний суудалтай хөгжимт жүжгийн театрын барилгыг ашиглалтад оруулахын зэрэгцээ сумдын соёлын төвийг засварлах, шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангах ажлуудыг хийнэ.

МУ-ын Засгийн газраас 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээг сайжруулах жил" болгон зарласны хүрээнд аймагтаа төрийн ажил үйлчилгээг сайжруулахтай холбоотой ажлуудыг ард иргэдийн бодит оролцоо, төрийн алба хаагчдын хариуцлагад үндэслэн хэрэгжүүлнэ.

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: