Г.Дамчий "УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ"-аар тодорлоо

2019 оны 01 сарын 13
Г.Дамчий "УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ"-аар тодорлоо

Г.Дамчий нь эхнэр М.Аюуш болон үр хүүхдийн хамтаар 2004 оноос газар тариалан эрхэлж, Цогтцэций болон Номгон сумын нутагт төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал 5 га-д, 2013 оноос 1250 ширхэг чацарагана болон жимс жимсгэнэ 1,8 га-д тус тус тариалж, нийт 6.8 га талбайд тариалан эрхэлж байна.

2008 оноос агропаркийн төсөл хэрэгжүүлэн 10 дахь жилдээ сум орон нутгийн ногоочдод сургалт явуулах, ногоочдын хэрэгцээнд үрслэг бойжуулан, тэргүүн туршлагаа бусдад түгээж явна.

2013-2015 онд элсний нүүдэл, шар шороон шуурганаас тариалангийн талбайн хөрсийг хамгаалахын тулд хайлаас, улиас, сухай, жигд гэх хамгаалалтын болон гоёлын нийт 3387 ширхэг мод тарьж ургуулаад байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: