2019 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

2019 оны 01 сарын 11
2019 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

2019 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

Өмнөговь аймгийн Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн зөвлөгөөн боллоо. Өнгөрсөн онд хил хамгаалах байгууллагыг хэрэгцээтэй унаа машинаар хангаж, байр сууцыг засварлах ажлуудыг хийсэн. Энэ жил хилчдийн нийгмийн асуудлыг шат дараалалтай шийдвэрлэх, тэдэнд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, түншлэлийн холбоог сайжруулахад онцгой анхаарна.

Уг зөвлөгөөнөөр МУ-ын Хилийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хил хамгаалах, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг дэмжих заалтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 5 бүлэг, 39 заалт бүхий ажлын төлөвлөгөөг баталлаа.

Дархан хил нь тайван
Даяар олон нь амгалан байх болтугай.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: