Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ

2019 оны 01 сарын 07
Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ

 

2019.1.7, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 2
ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2019.1.7, Даваа гараг
Наран ургах шингэх: 08.36-17.20
Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, үсэг зурхайд суралцах, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: