САЙХАН МЭДЭЭ: Б.Буджаргал АНУ-д болсон хэт холын марафонд түрүүллээ

2019 оны 01 сарын 06
САЙХАН МЭДЭЭ: Б.Буджаргал АНУ-д болсон хэт холын марафонд түрүүллээ

Хэт холын зайн гүйлтийн зургаан өдрийн марафон АНУ-ын Аризона мужийн Финикс хотод болж өндөрлөлөө. 30 орны 300 гаруй тамирчин оролцсон олон өдрийн буюу хэт холын марафонд Монголын тамирчин Б.Буджаргал түрүүлж, сайхан мэдээ дуулгалаа. Манай тамирчин зургаан өдрийн гүйлтэд нийт 787 км гүйж, тэргүүн байрын болзол хангажээ. Түүний хувьд холын зайн гүйлтийн Америкийн нээлттэй тэмцээнүүдэд сүүлийн 5-6 жил тогтмол оролцож байгаа юм. 

Тамирчид энэ удаа 1,6 км тойрог замаар зургаан өдөр, зургаан шөнийн турш тасралтгүй гүйж, хамгийн олон км замыг туулсан оролцогчийг тодруулдаг. Тэмцээнд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Спортын мастер Б.Буджаргалаас гадна ОУХМ Д.Ганбат болон гүйлтийн тамирчин Н.Мөнхтуяа нар оролцсон юм.

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: