ӨМНӨГОВЬ: Тэмээтэй сайхан хос шалгаруулна

2019 оны 01 сарын 04
ӨМНӨГОВЬ: Тэмээтэй сайхан хос шалгаруулна

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 169 дүгээр тогтоолоор аймгийн хэмжээнд 2019 оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон зарласан. "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил"-ийн нээлтийн арга хэмжээ энэ сарын 24-нд болно.

Нээлтийн арга хэмжээний хүрээнд энэ сарын 24-26-ны өдрүүдэд “Ингэний айрагны баяр - 2019” үзэсгэлэн худалдаа,  “Малчдын зөвлөгөөн – 2019”, “Аймгийн аварга” шалгаруулах хурдан тэмээний уралдааныг аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газраас зохион байгуулах юм. “Аймгийн аварга” шалгаруулах хурдан тэмээний уралдааны хүрээнд атан тэмээний уралдаан, битүү шүдтэй тайлагны уралдаан, торомны уралдааныг тус тус зохион байгуулах ажээ. Мөн тэмээтэй сайхан хос, шилмэл буур, шилмэл ингэ шалгаруулна.

“Ингэний айрагны баяр - 2019” арга хэмжээгээр цагаан идээний үзэсгэлэн худалдаа болох юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: