Өмнөговь аймгийн Номгон суманд 4.5 магнитудын газар хөдөлжээ

2019 оны 01 сарын 04
Өмнөговь аймгийн Номгон суманд 4.5 магнитудын газар хөдөлжээ

Өмнөговь аймгийн Номгон суманд лхагва гаригт /2019.01.02/ газар хөдөлжээ. Олон улсын сейсмологийн төвийн цахим хуудаст Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос өмнөд хэсэгт газар хөдөлсөн талаар мэдээлсэн байна. Тус  мэдээллийн дагуу Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дэд ахлагч Т.Сарнайгаас тодрууллаа.

-Өмнөговь аймагт газар хөдөлжээ. Хэчнээн  магнитудын газар хөдлөлт болсон бэ. Газар хөдлөлтийн байрлалыг нарийвчлан тогтоосон уу?

-Өмнөговь аймгийн Номгон суманд энэ сарын 2-ны лхагва гаригийн 11 цагийн үед газар хөдлөлт болсон. Сумын төвөөс баруун урагшаа 40 орчим км-ийн зайд, Төхөм багийн нутагт “Хараат уулын хэц” гэдэг газар 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.

-Газар хөдлөлтийн улмаас хохирол учирсан зүйл бий юу?

-Газар хөдлөлттэй холбоотойгоор ямар нэгэн хохирол учраагүй.

  • Мөн БНХАУ-ын Бугат хотын баруун хойд хэсэгт болон Монгол Улсын Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос өмнөд хэсэгт 118 км-ийн зайд, орон нутгийн цагаар 11:12 цагт 5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж Олон улсын сейсмологийн төв мэдээлжээ.

Т.Амараа

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: