ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАВ

2019 оны 01 сарын 01
ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАВ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаар зарлигаар говь нутгийн минь ажилч хичээнгүй ард түмний нөр их хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 23, Цэргийн гавьяаны одонгоор 1, Хөдөлмөрийн хүндэт медалиар 17, Цэргийн хүндэт медалиар 2 иргэн тус тус шагнуулсан байна. 
Шагналыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Галхүү нар гардуулж хүндэтгэл үзүүлэв.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
Г.Лхагва Гурвантэс сумын өндөр настан

АЛТАН ГАДАС ОДОНГООР:
Ц.Алтангэрэл Аймгийн Байгаль орчны газрын ахмад ажилтан 
Ж.Баттулга Номгон сумын ахмад настан 
Д.Батхүү Тавантолгой ХК-ийн сэлбэгийн нярав
О.Батчулуун Цогт-Овоо сумын малчин 
Д.Батбаяр Баяндалай сумын ахмад настан 
Д.Маамуу Баяндалай сумын малчин 
Х. Мөнхбат Цогтцэций суманд хувиараа хөдөлмөр эрхлэгч
О.Мөнхөө Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн бага ангийн багш 
Т.Насанбат Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн технологийн багш
Д.Насанжаргал Даланзадгад сумын ахмад настан 
С.Оросоо Ус цаг уур орчны шинжилгээний төвийн ахмад ажилтан
Б.Отгонбаяр Ханхонгор сумын малчин
Ж.Отгонсүрэн Даланзадгад сумын ахмад настан 
Г.Сүрэн Ноён сумын малчин
У.Сэнгээ Ханбогд сумын ахмад багш 
Т.Таня Даланзадгад сумын ахмад настан
Д.Уламбаяр Энэрэлт говь эмнэлгийн эмч 
С.Цогхүү “Өнөд өвлөх урлахуй” ХХК-ийн үүсгэн байгуулагч 
Ц.Цэенпил Даланзадгад сумын ахмад багш 
С.Цээшүг Мандал-Овоо сумын малчин
Н.Шархүү Даланзадгад сумын өндөр настан
Э.Эрдэнэчимэг Аймгийн Хөгжимт жүжгийн театрын нягтлан бодогч

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
Ч.Алимаа Мандал-Овоо сумын ахмад настан 
Ц.Батмөнх “Даланзадгадын ДЦС” ТӨХК-ийн бойлерын машинист 
А.Бяраа Булган сумын малчин 
Ц.Ганхүлэг Манлай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал 
Х.Гэрэлсүрэн Өмнөд бүсийн цахилгаан түгээх станц ТӨХК-ийн диспетчер 
Б.Манлайбаатар Шивээ хүрэн дэх гаалийн газрын улсын байцаагч 
И.Марьяа ЕБС-ийн багш 
И.Наранхүү Булган сумын малчин 
Д.Өөдөс Сэврэй сумын малчин 
Я.Сарантуяа ЗДТГ-ын дэргэдэх НҮҮГ-ын бичээч-операторч 
Д.Сономпэл Сэврэй сумын малчин 
Н.Сумъяа Манлай сумын Эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч 
Л.Төмөртогтох Хөгшөө ОНӨААТҮГ-ын захирал ХХМ
Д.Түвшинбаатар Ноён сумын ахмад настан 
О.Чулуунчимэг Даланзадгад сумын ахмад настан
Ш.Эрдэнэчимэг Ханбогд сумын Сум дундын шүүхийн ажилтан 
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
Б.Төмөрпүрэв Цагдаагийн ахмад ажилтан 
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
Д.Нямхүү Аймгийн “ПЖСЕК” ХХК-ийн гэрээт хамгаалагч
Н.Алтантулга Хүрмэн сумын ахмад настан

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: