ДОРНЫН ЗУРХАЙ: Баруун нүд татвал эд олно

2018 оны 12 сарын 29
ДОРНЫН ЗУРХАЙ: Баруун нүд татвал эд олно

 


 Өвлийн дунд хөх хулгана сар. Гурван хөх мэнгэтэй, Хөхөгчин хонь өдөр

  • Аргын тооллын: 2018.12.29, Бямба гараг

  • Билгийн тооллын: 22

  • Наран ургах шингэх: 08.38-17.10

  • Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно

  • Барилдлага: Үл тохирох

  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хараал дарах, гал мандал хийх зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: