Аймгийн Биеийн тамир спортын салбарын 2018 оны “ШИЛДЭГ”-үүдэд

2018 оны 12 сарын 27
Аймгийн Биеийн тамир спортын салбарын 2018 оны “ШИЛДЭГ”-үүдэд

Аймгийн Биеийн тамир спортын салбарын 2018 оны “ШИЛДЭГ”-үүдэд болон тив дэлхий, олон улс, улсын аварга шалгаруулах тэмцээнээс медальт байранд шалгарсан, шинээр спортын өндөр цол зэрэг хүртсэн тамирчдад аймгийн Засаг даргын нэрэмжит шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Хөгжимт жүжгийн театрт боллоо. 
2018 онд аймгийн Засаг даргаас спортын холбоодыг дэмжихэд зориулж 180 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж ард иргэдийг нийтийн биеийн тамираар хичээллэх нөхцөл боломжыг хангаж, Монгол Улсдаа хамгийн урт дугуйн зам, явган хүний замыг шинээр барьж ашиглалтанд орууллаа. 2018 оны “ШИЛДГИЙН ШИЛДЭГ” спортын холбоогоор Л.Цоггэрэл тэргүүнтэй нийтийн бүжгийнн холбоо, “ШИЛДГИЙН ШИЛДЭГ” тамирчнаар А.Хүүхэндүү /хөнгөн атлетик/, Б.Халиун /шатар/, “ШИЛДГИЙН ШИЛДЭГ” спортын салбарын ивээн тэтгэгчээр В.Мөнхбат захиралтай “Хүннүгийн говь” ХХК, “ШИЛДГИЙН ШИЛДЭГ” дасгалжуулагчаар Даланзадгад сумын Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын 7-р сургуулийн Биеийн тамирын багш Б.Өлзийбат, “ШИЛДГИЙН ШИЛДЭГ” баг тамирчдаар Б.Өлзийбат, Ч.Жаргал-Эрдэнэ дасгалжуулагчтай өсвөр үеийн U14 насны сагсан бөмбөгийн баг тамирчид шалгарлаа. 
2018 онд Өмнөговь аймгийн баг тамирчид тив дэлхий, олон улс, улсын аварга, Үндэсний спортын ҮI их наадмын шигшээ тэмцээнээс 161 алт, 200 мөнгө, 185 хүрэл нийт 546 медаль хүртэж, 12 тамирчин шинээр спортын мастер, дэд мастер цол авсан амжилтыг үзүүлсэн байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: