"ХАМТДАА ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ХӨГЖҮҮЛЦГЭЭЕ" сэдэвт бизнес экспог Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 12-р сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулав

2018 оны 12 сарын 24
"ХАМТДАА ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ХӨГЖҮҮЛЦГЭЭЕ" сэдэвт бизнес экспог Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 12-р сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулав

"Хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих жил 2019"-ыг угтан Төр-Хувийн хэвшил-Эрдэм Шинжилгээний байгууллагын хамтарсан "ХАМТДАА ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ХӨГЖҮҮЛЦГЭЭЕ" сэдэвт бизнес экспог Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 12-р сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулав.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн санаачилгаар Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр 15 сумын 200 гаруй бизнес эрхлэгч иргэд, аж ахуй нэгж байгууллагууд оролцсон бөгөөд ШУТИС болон ХААИС, Технож бизнес инкубатор төв, Тана сэтгэлгээний лабораторийн эрдэмтэн багш, судлаачид өөрсдийн судалгааны ажлын хүрээнд бий болсон бүтээлүүдийг танилцуулсан юм.

Тодруулбал "Мал аж ахуй, газар тариалан, хөнгөн хүнс, инноваци, бизнес хөгжүүлэлт, аялал жуулчлал" зэрэг салбаруудаар холбогдох сургалтуудыг зохион байгуулан, мэдээлэл зөвлөгөө өглөө. Үүний үр дүнд 100 гаруй байгууллагатай дэмжиж ажиллахаар санамж бичиг байгуулж, 150 гаруй иргэд, бизнес эрхлэгчдэд сертификат гардуулсан юм. Аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, ШУТИС - БАТС-ийн захирал Г.Баттүвшин нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, 2 жилийн өмнө хийсэн санамж бичгийн дагуу хамтын ажиллагааг баталгаажуулав.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: