Даланзадгад хотноо " Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны өнөөгийн байдал" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2018 оны 12 сарын 04
Даланзадгад хотноо " Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны өнөөгийн байдал" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Үндэсний Статистикийн хорооноос хэрэгжүүлж буй Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа төслийн хүрээнд өнөөдөр Даланзадгад хотноо " Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны өнөөгийн байдал" сэдэвт хэлэлцүүлгийг ҮСХ, ХНХСИ, ҮХГ, аймгийн статистикийн хэлтэс хамтран зохион байгууллаа.

2008 онд "Оюутолгой" ХХК, аймгийн ЗДТГазартай хамтарч, УБ хотын "Бодлого судлалын төв" байгууллагаар судалгааг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд одоо 10 жилийн дараах нөхцөл байдлыг судлах гэж байгаагаараа онцлогтой юм.

Уул уурхайн ашиглалт эрчимжсэн сүүлийн 10 жилд манай аймгийн нийгэм эдийн засаг, байгаль орчин дахь нөлөөлөл, өөрчлөлтийг улс, аймаг, бүсийн түвшинд харьцуулан тодорхойлж, цаашид анхаарах асуудлын суурь мэдээллийг бий болгох, тэр дундаа аймгийн хөгжилд гарч буй эерэг, сөрөг үр дүнг хэмжиж тодорхойлох нь хэлэлцүүлгийн гол зорилго юм.

Энэхүү судалгаа хийгдсэнээр аймаг, сумдыг хөгжүүлэх бодлого төлөвлөхөд томоохон суурь судалгаа болно.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: